Bürger protestieren heute /12.4.2022/ auf dem Sukhbaatar-Platz in Ulaanbaatar gegen die Veruntreuung großer Staatseinnahmen durch Kohlediebe. Obwohl die Außentemperatur im Winter minus 16 Grad beträgt, haben sich etwa 5.000 Menschen auf dem Central Square versammelt und drängen sich um das State House – Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг эсэргүүцэн өнөөдөр /2022.12.4/ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр иргэд жагсаал зохион байгуулж байна. Гадаа өвлийн температур хасах 16 байгаа ч Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд Төрийн ордныг тойрон гороолж байна   Leave a comment

ЖАГСААЛД ОРОЛЦСОН ЗАРИМ ИРГЭД ИХ ТЭНГЭРИЙН АМ РУУ ЯВЖ, ҮЛДСЭН НЬ ТАЛБАЙГ ТОЙРЧ БАЙНА

Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг эсэргүүцэн өнөөдөр /2022.12.4/ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр иргэд жагсаал зохион байгуулж байна. Гадаа өвлийн температур хасах 16 байгаа ч Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд Төрийн ордныг тойрон гороолж байна.
Үүний зэрэгцээ жагсаалд оролцсон хүмүүсийн зарим нь зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу явсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Мөн Их тэнгэрийн аманд хамгаалалт гарсан байна.
2022.12.04 04:12 https://dnn.mn/жагсаалд-оролцсон-зарим-иргэд-их-тэнгэрийн-ам-руу-явж-үлдсэн-нь-талбайг-тойрч-байна-dnn-mn/
2022.12.04 01:12 https://dnn.mn/төв-талбайд-иргэд-эрх-баригчдаас-алдсан-боломжоо-нэхэж-жагсаж-байна-dnn-mn/

ШУУРХАЙ: НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭН ЖАГСАЖ БАЙГАА ИРГЭД ТӨВ ЗАМЫГ ХААЛАА
2022.12.05 01:12 https://dnn.mn/шуурхай-нүүрсний-хулгайтай-тэмцэн-жагсаж-байгаа-иргэд-төв-замыг-хаалаа-dnn-mn/
Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Жагсаал хийж байгаа иргэд төв шуудангийн замыг хаасан гэдгийг Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.
Иргэдийн төлөөлөл Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байна зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна.
https://www.facebook.com/transportationpolice/videos/843143880257610/

ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЗАРЛАЛАА
2022.12.05 02:12 https://dnn.mn/засгийн-газар-нүүрсний-хулгайд-холбогдсон-албан-тушаалтнуудыг-зарлалаа-dnn-mn/
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж. Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй 10 гаруй хүнийг зарлалаа. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг
„Эрдэнэс тавантолгой“ ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал
„Эрдэнэс тавантолгой“ ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат
Тавантолгой төмөр зам ХХК-ийн захирал Н.Удаанжаргал
Тавантолгой төмөр зам ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд
Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр
ХХЕГ-ын гашуунсухайт дахь төлөөлөгч Доржжүгдэр
ХХЕГ-ын албан тушаалтан Дэлгэрдалай
Орон нутгийн жижиг тавантолгойн албан тушаалтнууд

Ч.МЭНДБАЯР: ХАЛААЛТЫН УЛИРАЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ШУГАМЫН ГЭМТЭЛ 225 УДАА ГАРСАН
2022.12.05 04:12 https://dnn.mn/ч-мэндбаяр-халаалтын-улирал-эхэлснээс-хойш-шугамын-гэмтэл-225-удаа-гарсан-dnn-mn/
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа болон машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг дарга тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хоёр удаа их хэмжээний цас ороход бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны хүчинд хүндрэл бэрхшээл гараагүй гэдгийг онцлоод, бодисын 2,414 тонн, давсны 4,720 тонны нөөцтэй байгааг хэлсэн.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 650 ЦЭГТ БОРЛУУЛЖ БАЙНА
2022.12.05 05:12 https://dnn.mn/сайжруулсан-шахмал-түлшийг-650-цэгт-борлуулж-байна-dnn-mn/
Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн 650 цэгт борлуулж байна. Ингэхдээ өдөрт 310 тээврийн хэрэгслээр 2000-2200 тн түлш ханган нийлүүлж байгааг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.
Одоогоор 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байгаа аж. Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн нөхцөл байдал, түлшний чанар, стандарт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ярихдаа, “Баруун, зүүн үйлдвэрт 14 шугам ажиллаж байгаа. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай. Ид хүйтэн үед өдөрт 3800-4000 тонн түлш гарч байсан” хэмээлээ.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ 15 ОРЧИМ АЛБАН ТУШААЛТАН АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙНА
2022.12.05 07:12 https://dnn.mn/нүүрсний-хулгайн-хэрэгт-15-орчим-албан-тушаалтан-атг-т-шалгагдаж-байна-dnn-mn/
ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд нар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийтэд ил болоод буй хулгай дээрмийн асуудлын үр дүнг нэхэж иргэд өнөөдөр жагсаж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал, „Эрдэнэт“-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хулгай, дээрмийн хэргүүд нийтэд ил тод болсон. Эдгээр хэргийг АТГ болон хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Засгийн газрын гомдлоор тодорхой тооны хүмүүс шалгагдаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна. Иргэд шаардлагаа тавьж жагсаж байгааг дэмжиж байна. Гэхдээ жагсаал цуглааныг өөр чиглэл рүү оруулах, үймээн самуун дэгдээх оролдлого гарч болзошгүй тул яриа хэлэлцээрийн шугамаар асуудлыг шийдвэрлэж хамтарч ажиллана” гэлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын түвшинд нүүрсний хулгайн хэргийг гурван удаа ярьж, улмаар “Эрдэнэс Таван Толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. „Эрдэнэс Тавантолгой“-н бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс АТГ-т хэд хэдэн удаагийн албан тоот бичгийг явуулсан. Нүүрстэй холбоотой хэрэг гэдэгт нэгдүгээрт гэрээ, хоёрдугаарт тээвэр, гуравдугаарт төмөр замтай холбоотой нийт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. Хуульд нийцэж байгаа бол энэхүү хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудын нэрсийг бидэнд өгөх хэрэгтэй гэсэн асуудлыг хууль хяналтынханд тавьсан. Эл хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, „Таван толгойн төмөр зам“ ХХК, ХХЕГ, ГЕГ болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг холбогдуулан шалгаж байна.
Мөн „Эрдэнэт“-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргийг прокурор руу шилжүүлсэн. Прокурор хянаад удахгүй шүүх рүү шилжүүлнэ байх. Эдгээр хэргийн явцыг олон нийтэд ил тод болгох, хурдавчлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр Засгийн газар Биржийн тухай хуулийг өргөн барьсан нь эцсийн хэлэлцүүлэг дээрээ яваа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдан борлуулдаг болно. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр үнээр уул уурхайн бүтээгдэхүүнийг худалддаг болно гэсэн үг. Түүнчлэн Уул уурхайн салбарт томоохон мөнгө эргэлддэг тул Уул уурхайн ил тод байдлын тухай хуулийг боловсруулж байна. Ингэснээр хүн засагладаг биш хууль засагладаг болно.
Засгийн газрын түвшинд 14 хоног тутамд дээрх хэргүүдтэй холбоотой, түүний араас хийж буй ажлуудтай танилцаж буй. Мөн төрийн өмчит 48 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох, тодорхой хэсгийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэрэгтэй гэж үзсэн. Тэгснээрээ иргэддээ нээлттэй, ил тод тайлан гаргадаг болох юм” гэлээ.
Ерөнхий сайдын захирамжаар нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан ба эл хэрэгтэй холбоотой дээд түвшний албан тушаалтнуудын нэрсийг өгөх боломжгүй. Учир нь хууль хяналтын байгууллагаас өгсөн нэрсийг зарлаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд ч өөрсдөө бие даасан мэдээллийг өгөх боломжтой гэсэн асуудал энэ үеэр сөхөгдөв.

ҮАБЗ: ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
2022.12.05 10:12 https://dnn.mn/үабз-онц-байдал-тогтоох-шаардлагагүй-гэж-үзлээ-dnn-mn/
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.
Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжив.

ЦЕГ: ЖАГСААЛ ЦУГЛААНД ОРОЛЦСОН ИРГЭДИЙГ СААТУУЛААГҮЙ, ЭРҮҮЛЖҮҮЛЭЭГҮЙ
2022.12.05 11:12 https://dnn.mn/цег-жагсаал-цуглаанд-оролцсон-иргэдийг-саатуулаагүй-эрүүлжүүлээгүй-dnn-mn/
Өчигдөр буюу энэ сарын 4-нд Сүхбаатарын талбай, Маршалын гүүрэн дээр иргэд цуглаж, үнийн өсөлт, нүүрсний хулгайн хэргүүдийг эсэргүүцэн, Засгийн газраас хариуцлага нэхсэн юм.
Цагдаагийн байгууллагаас жагсаалд, цуглаанд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй гэв.
Жагсагчид Их тэнгэрийн аманд хүрэх гэсэн ч тэднийг Их тэнгэрийн ам руу оруулахаас сэргийлэн цагдаагийн тусгай хамгаалалт гаргасан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХАМААРАХ ЗУРГААН ХҮНИЙГ НЭРЛЭВ
2022.12.05 11:12 https://dnn.mn/уих-ын-гишүүн-с-ганбаатар-нүүрсний-хулгайд-хамаарах-зургаан-хүнийг-нэрлэв-dnn-mn/
УИХ-ын гишүүн С.Ганбаатар „Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна.
Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа.
Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна.
Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.
АПУ-гийн П.Батсайхан, Энержи Ресурс Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж дээрэмдэж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө“ гэлээ.

Н.ДУГАР: Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ, ДИЙЛЭХГҮЙ
N. DUGAR: L. OYUUN-ERDENE KANN KOHLEDIEBSTAHL NICHT BEKÄMPFEN ODER ÜBERWINDEN
2022.12.05 09:12 https://dnn.mn/н-дугар-л-оюун-эрдэнэ-нүүрсний-хулгайтай-тэмцэж-чадахгүй-дийлэхгүй-dnn-mn/
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Энэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж байгаа.Энэ тухайд таны байр суурийг сонсъё?
-Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам бол эдийн засаг, стратегийн хувьд тун хэрэгтэй зам. Гэхдээ терминалын асуудал гарч ирнэ. Таван толгойгоос нүүрсээ ачих терминал нь алга. Терминалаа бариагүй учраас нэг хоёр жилдээ хэцүү.
Хүрздэж, эсковатороор ачих юм уу. Цаана нь холболтын цэг гэж асуудал бас байна. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Ганц урсгалтай төмөр зам учраас жилд 70 сая тонн нүүрс зөөж чадахгүй. Энэ төмөр замыг тавих асуудал 2000 оны эхээр яригдаж байсан. Одоо бараг 20 жил болж байна. Хэрвээ 2005, 2006 онд энэ төмөр замыг тавьчихсан бол түүнээс хойш 15 жилийн турш үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх байсан юм. Түүх сөхье л дөө. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Сүүлд 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс нь өмнө би уулзаад “11 жилийн өмнө Таван толгой Зүүнбаян Ханги мандалын чиглэлийн төмөр замыг барь, цахилгаан станц барь гэж танд хэлж байсан. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Монголын төр 11 жилийн дотор 400 км төмөр зам, нэг станц барихгүй байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ” гэж хэлж байсан. Угтаа энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчөөс сонгогдох оноогоо кармалчих байсан юм. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Төсөөлөл дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн гэсэндээ нэг макет хийсэн байсан шүү. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад “Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?
-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Ингээд ерөнхийдөө төмөр замын асуудал гацчихсан. Би төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар тодруулаач?
-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тонн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад “Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон.

-Тодруулбал?
-Цаад зорилго нь тэр замыг барихгүй байсан юм билээ. Нэгдүгээр сонирхол нь надад өгүүлэхгүй байх, хоёрдугаар сонирхол нь Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь,“Монлаа”-гийн Энхсайхан нар хятадуудад тэр замыг авч өгөх гэж гацаасан байсан. Ж.Батсуурь, Энхсайхан нар хятадуудаас олон сая юанийн авлига авсан баримт нь надад байна. Би Хятадын компанид авч өгөх гэж гацаалаа гэж ойлгосон. Одоо ингээд харахаар өөрсдөө нүүрс хулгайлах гэж гацаасан юм биш байгаа гэж бодож байна.

-Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Дорвитой шийдэл гарч байна уу?
-Миний бие иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Таван толгойг төрд өгүүлсэн. Харин энэ дээр Х.Баттулга, З.Энхболд хоёр “Бид хоёр Таван толгойг авч үлдсэн” гэж улс төрийн шоу их хийсэн шүү. Энержи ресурс гэсэн арваад гэр бүл тэр том ордын лизенцийг 350 сая ам.доллараар Хятадад зарах гэж байсан. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг. Дүр эсгэсэн эх оронч улстөрчид тэрнээс илүү аюултай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлвэл нар баруунаасаа гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг. Бээжингийн өмнө авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн дүр эсгэж байгаа юм. Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байналээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй л байна. Ил гаргаж ирсэн нь хаана байгаа юм. Нүүрсний хулгайчид бүгд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүрээллийн хүмүүс. Тийм болохоор нүүрсний хулгайчид илэрнэ гэдэг итгэл найдвар тун бүрхэг.

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1970-аад он хүртэл Монголын нефтийн хэрэгцээг хангаж байсан. Ингээд Х.Баттулгыг сайд байх үед Германууд Зүүнбаянгийн нефтийн хуучин үйлдвэрийн ашиглаж ирсэн талбайгаас нефтийн дээжийг нь аваад Германд хэд хэдэн удаа шинжлээд маш сайн чанарын газрын тос байна гэж байсан. Түүнийг түшиглэж жижиг хүчин чадалтай нефтийн үйлдвэр барих төсөл боловсруулсан байдаг. Энэ хүчин чадал нь говийн гурван аймгийн нефтийг хангах байсан. Үүнийг бас л гацаасан. Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хөрөнгөжих гээд байгаа юм уу. Ойлгоход хэцүү. Одоо Зүүнбаянгийн нефтийн хуучин ашиглаж байсан үйлдвэрийн цооногийг ашиглах бүрэн боломжтой. Улстөрчид, эрх баригчид тэр үйлдвэрийг ашиглалтад оруулахыг хүсэхгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
2022-12-05 13:40 – Шинжээч
нүүрсний хулгайгаа зарлаж хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахгүй бол Оюун-эрдэнийн засгийн газрыг огцруулахаас өөр гарц бас сонголт байхгүй шүү. эх орноо худалдаад хулгайлаад хувиа бодсон адгийн шаарнуудтай хатуу хариуцлага тооцох цаг нь аль эрт болсон. ийм юмныхаа учрыг олохгүй байж юун хэмнэлт, төрийн хэмнэлтийн хууль ч гэх шиг тэнэг тэнэг юм яриад хол явахгүй шүү.

In der Hauptstadt der Mongolei stürmten die Menschen das Regierungsgebäude: Das Land steht am Rande der Revolution
В столице Монголии народ взял штурмом Дом правительства: страна на грани революции
Wegen Kohleskandal besetzen Demonstranten den mongolischen Regierungspalast in Ulaanbaatar
В Улан-Баторе протестующие захватили Дворец Правительства Монголии из-за скандала с углем
5 декабря 2022 14:00 https://www.kp.ru/daily/27479/4687898/
В США собираются массово бастовать железнодорожники, в Британии работу уже прекратили медсестры, в странах Евросоюза протестуют против рвущихся в небо цен и отсутствия тепла, в Китае – против принудительной изоляции целых городов из-за ковида. А сегодня рвануло и в «провинциальной» по планетарным политическим меркам Монголии. Да еще как рвануло!
В столице страны Улан-Баторе произошло событие, сравнимое со штурмом Капитолия в Вашингтоне в январе прошлого года. Тысячи возмущенных монголов смяли полицейские кордоны и ворвались в помпезный Дом правительства, расположенный в самом центре города. Но причиной бунта стали не результаты выборов, как в Америке, а куда более прозаичная и, увы, привычная вещь – воровство чиновников.
На плакатах демонстрантов значился странный на первый взгляд призыв: «Назовите, кто украл уголь!» Оказалось, что чашу людского терпения переполнила весть о том, что изрядная часть каменного угля, который Монголия поставляла в КНР, попросту исчезла по дороге. Стоимость пропавшего потянула на сумму 44 триллиона тугриков или почти 13 миллиардов долларов! Для небольшой страны – размах запредельный.

ПРИЧИНЫ ПРОТЕСТОВ В МОНГОЛИИ 5 ДЕКАБРЯ 2022 ГОДА
Скандал первыми подняли китайцы, увидев, что количество поступившего к ним угля отличается от того, что по документам вывозилось из Монголии. Появились слухи, что власти КНР выявили и арестовали покрывавших хищения китайских чиновников, успели их осудить и некоторых даже казнить.
«А что же наше ворье? Опять выйдет сухим из воды?!» – возмутились монголы. Ведь уровень жизни в стране откровенно не высок, и эти миллиарды лишними бы явно не оказались. Масло в огонь подлило сообщение о том, что Пекин передал соседям список причастных к криминальной схеме монгольских чиновников высокого ранга и даже политиков. Но правительство молчало, и тогда народ потребовал назвать имена расхитителей. А оппозиция призвала профсоюзы начать всеобщую забастовку.

ЧЕМ ЗАКОНЧАТСЯ БЕСПОРЯДКИ В УЛАН-БАТОРЕ
Чем закончится «каменноугольный кризис», сказать пока сложно. Но, скорее всего, властям придется предъявить населению «головы» виновных, иначе протесты могут перейти в политическую плоскость. Только революции монголам сейчас еще и не хватало!

Veröffentlicht 5. Dezember 2022 von anhyeuem66 in Allgemein

Getaggt mit , , , , , , , ,

Kommentar verfassen

Trage deine Daten unten ein oder klicke ein Icon um dich einzuloggen:

WordPress.com-Logo

Du kommentierst mit Deinem WordPress.com-Konto. Abmelden /  Ändern )

Twitter-Bild

Du kommentierst mit Deinem Twitter-Konto. Abmelden /  Ändern )

Facebook-Foto

Du kommentierst mit Deinem Facebook-Konto. Abmelden /  Ändern )

Verbinde mit %s

%d Bloggern gefällt das: